МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Мэдээ, мэдээлэл

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны гишүүн байгууллагууд болон нийт барилгын гүйцэтгэгч байгууллагуудын хамт олон Та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэе.

   дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСАД БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

   дэлгэрэнгүй

Ц.ЭРДЭНЭБАТ: ЦААШДЫН ЗОРИЛТ МААНЬ ОЛОН УЛСЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ГҮЙЦЭТГЭХ

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг үүсгэн байгуулагч, тус корпорацийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбаттай хийсэн ярилцлага

   дэлгэрэнгүй

ХОЛБООНЫ АНХНЫ МЭДЭЭЛЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО" гишүүддээ зориулсан мэдээллийн анхны уулзалтаа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд холбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд оролцож салбарын болон барилгын гүйцэтгэгч байгууллагуудын өмнө тулгамдаад буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар харилцан санал бодлоо хуваалцлаа. Мөн уулзалтаар холбооны үйл ажиллагааны цаашдын зорилго, стратеги төлөвлөгөөний талаар танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүн байгууллагуудад мэдээлэл өглөө. Холбооны ерөнхийлөгчийн санал болгосноор гишүүн байгууллагууд дотоодын болон олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр бие даан ажиллах чадамжтай болохын тулд "ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО"- төсөл хөтөлбөрийг холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр боллоо.

   дэлгэрэнгүй

"БАРИЛГЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД" СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙН УУЛЗАЛТ БОЛНО


   дэлгэрэнгүй

МАНАЙ ХОЛБООНЫ ГИШҮҮН “ДЕЛЬТА КОНСТРАКШН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ “АЛТАН ГАДАС” ОДОН ХҮРТЛЭЭ


Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, “Дельта Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Эрдэнэчимэгийн хөдөлмөр, амжилт бүтээлийг үнэлэн "Алтан гадас" одонгоор шагнасан билээ.
Барилгын салбарт тасралтгүй 20 гаруй жилийнхээ хөдөлмөр бүтээлийг зориулж 70 гаруй барилга обьектийг биечлэн удирдан барьж ашиглалтад оруулсан Ж.Эрдэнэчимэг захиралын шагналыг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Ерөнхийлөгч Б.Жүгдэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гардуулсан юм.

   дэлгэрэнгүй

Б.ГАНЧИМЭГ: МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ

-Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны талаар танилцуулна уу?
-Улаанбаатар хот хурдацтайгаар өөрчлөгдөн, өргөжин тэлж байгаа өнөө үед бид салбартаа төдийгүй улс орондоо бүтээл зүтгэлээрээ тод томруун ялгарах орчин үеийн удирдлага зохион байгуулалттай, тэргүүний техник технологитой, олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах чадамж бүхий барилгын гүйцэтгэгч байгууллага болохын төлөө чармайн ажиллах шаардлага тулгараад байна. Монгол Улсын орчин цагийн барилгын салбарын 90 жилийн ойн босгон дээр барилга, дэд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч байгууллагуудын үүсгэл санаачлагаар, төрийн бус байгууллагын хууль тогтоомжийн дагуу өөрийгөө санхүүжүүлэн ажиллах, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн төрийн бус байгууллагыг байгууллаа. Холбооны үндсэн зорилго нь урт, дунд хугацаанд найдвартай ажлаар хангагдсан байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гишүүн байгууллагуудын компанийн засаглал, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, шинэ технологи, инноваци, ноу хау-г нэвтрүүлэх, нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх замаар гишүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулан олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр мэргэжлийн түвшинд оролцох чадамжийг бий болгоход тусална.

   дэлгэрэнгүй

БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо” нь гишүүн байгууллагуудынхаа чадавхийг дээшлүүлэх зорилтынхоо хүрээнд “Дельта Констракшн” ХХК дээр Бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийн талаар захиалгат сургалт зохион байгууллаа.

   дэлгэрэнгүй

МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл болсон 30-аад байгууллага чуулж Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын холбоог үүсгэн байгууллаа.

   дэлгэрэнгүй