МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

  • Монголын Барилгын ГYйцэтгэгч
    Байгууллагуудын Холбоо
    байгуулагдлаа

    Гишүүнээр элсэх
  • Цаг Yеийн шинэ мэдээ
    мэдээллийг шуурхай
    хYргэнэ

    Мэдээлэл үзэх
  • Дэлхийн түвшинд
    өрсөлдөхүйц байгууллага
    болоход Дэмжлэг үзүүлнэ

    Дэлгэрэнгүй
  • Бэнчмаркинг

    ТэргYYн туршлагын сYлжээг
    бий болгох

    Дэлгэрэнгүй

Манай вэб хуудсанд
Тавтай морилно уу!

Бид дэлхийн жишигт нийцсэн барилгын гүйцэтгэгч байгууллагуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаас гадна гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж, тогтвортой найдвартай ажиллах орчныг бий болгохын төлөө ажиллах зорилготойгоор байгуулагдсан төрийн бус байгууллага.
Бидний тухай

Мэдээ & Мэдээлэл

Манай байгууллагын ба барилгын салбарын шинэ мэдээ мэдээлэлтэй танилцана уу

Гишүүн байгууллагууд олон төрлийн давуу талуудыг эдэлдэг

Гишүүн болохын давуу тал юу вэ?

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГЫН БОЛОМЖ

Манай холбооны гишүүн болсноор дараах давуу талуудыг эзэмшинэ.
Гишүүнээр элсэх

Сургалтуудад хамрагдах

Манай Улсын Барилгын салбар эдийн засгийн нөхцөл байдлыг даган жил ирэх тутам илүү чадварлаг мэргэжилтэн, бүтээлч хандлагатай ажилтанг шаардаж байна. Энэхүү хямралын хүнд үеийг даван туулах зорилтын хүрээнд салбарын удирдлагууд, инженер, техникийн ажилтны чадвар, чадамжийг дээшлүүлэх, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх шаардлага тулгараад байна. Гишүүддээ хувь хүний хөгжил, харилцааны соёл, ажилд хандах хандлага, бүтээмж чанар, багийн ажиллагаа, байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан менежментийн сургалтуудыг байгууллагын захиалга, танхимын болон онлайн хэлбэрээр явуулахаас гадна инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сертификатжуулсан сургалтуудыг практиктай хослуулан зохион байгуулна.

Мэдээллийн сангаар үйлчлүүлэх

Хэдийгээр мэдээллийн эрин зууны үе эхэлж, нээлттэй олон сувгаар маш олон төрлийн мэдээлэл цацагдаж байгаа ч барилгын гүйцэтгэгч байгууллагуудад бодит, үнэн зөв, шинэ мэдээлэл байнга л хэрэгцээтэй хэвээр байгаа.  Түүнчлэн мэдээлэл олж авах эх үүсвэр хүн бүрт хүртээмжтэй бус, хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байх, барилгын байгууллагууд цаг зав багатайгаас мэдээллээс хоцрох байдал тохиолддог бөгөөд мэдээлэл дутмагаас хүмүүс аливаа сайн боломжийг алдах, мэдэхгүй өнгөрөх, цаг алдах, бизнесийн боломжийг алдах мөн бизнесийн эрсдэлд учрах зэргээр бэрхшээлтэй тулгардаг. Иймд бид барилгын салбарын мэдээ, мэдээлэл, хууль эрх зүй, төсөл хөтөлбөр, тендер, ном товхимол, гарын авлагыг цаг алдалгүй гишүүддээ хүргэнэ.

Зөвлөх үйлчилгээ авах

Бид салбартаа төдийгүй улс орондоо бүтээл зүтгэлээрээ тод томруун ялгарах орчин үеийн удирдлага зохион байгуулалттай, тэргүүний техник технологитой, олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах чадамж бүхий дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын гүйцэтгэгч байгууллагуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахын тулд бизнесийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээг гишүүддээ хүргэж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

Салбар зөвлөл, клубуудэд хамрагдах

Монголын Барилгын салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа болон шинээр энэ салбарт хөл тавьж буй залуу удирдлагууд, инженерүүдэд тулгамдаж буй олон асуудлууд байдаг. Дээд боловсрол эзэмшсний дараах мэргэжлийн сургалтуудаас гадна хоорондоо танилцаж мэдээлэл солилцох, мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох боломж тэр бүр байдаггүй билээ. Холбоо нь гишүүн байгууллагуудын хөгжил болон хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилго бүхий клуб, салбар зөвлөлүүдтийг санаачлан байгуулж ажиллана.Мөн холбооноос зохион байгуулах үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой.

Гишүүн байгууллагууд