МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Холбооны тухай

Монгол Улсын орчин цагийн барилгын салбарын 90 жилийн ойн босгон дээр барилга, дэд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд чуулж, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо /МБГБХ/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгууллаа.

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын холбоог үүсгэн байгуулах анхдугаар зөвлөгөөнд салбарын 30-аад байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд холбооны Удирдах Зөвлөлд “И Си Си” ХХК, “Дельта Констракшн Групп”, “Ивэг түшиг” ХХК “Дельта Констракшн” ХХК, “Бүрэн цутгамал” ХХК, “Улаанбаатар Барилга” ХХК, “Оймон Констракшн” ХХК-ийн удирдлагууд сонгогдож ТУЗ-ийн дарга буюу Ерөнхийлөгчөөр “Дельта Констракшн Групп”-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Эрдэнэбатыг гишүүдийн 100 хувийн саналаар томилсон.

Тус ТББ нь барилгын гүйцэтгэгч байгууллагуудын эрх ашгийг төлөөлөх, тогтвортой ажиллах орчныг бий болгох, гадаад дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Улмаар мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагуудыг төлөөлөн улс орны өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр даван туулах, цаашлаад хөгжлийн шинэ гарцыг эрэлхийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бодлогыг баримталж ажиллах юм.


АЛСЫН ХАРАА

Бид гишүүн байгууллагуудаа ДЭЛХИЙН ЖИШИГТ нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий барилгын гүйцэтгэгч байгууллага болоход тасралтгүй дэмжлэг үзүүлэгч манлайлагч байгууллага болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид гишүүн байгууллагуудаа хөгжил, дэвшилд хөтлөгч, мэдлэгийн мeнeжмeнтийг  хэрэгжүүлэгч чадварлаг хамт олон байна.

ЗОРИЛТУУД

  • Монгол Улсын хөгжил, нийгэм эдийн засагт үр нөлөө үзүүлэхүйц барилга дэд бүтцийн мега төсөл хөтөлбөрүүд болон нийслэл, орон нутаг, хувийн хэвшил, донор байгууллагуудын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд гишүүн байгууллагуудыг нэн тэргүүн хамруулах
  • Урт дунд хугацаанд найдвартай ажлаар хангагдсан байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд гишүүн байгууллагуудын компаний засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтэний ур чадварыг дээшлүүлэх, шинэ технологи, инноваци, ноу хауг нэвтрүүлэх, нутагжуулах тогтолцоог бүрдүүлэх замаар гишүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулан олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр мэргэжлийн түвшинд оролцох чадамжийг бий болгоход туслах
  • Гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал санаачлага гаргах мөн түүнчлэн Барилгын хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх дагаж мөрдөхтэй холбоотой гишүүн компаниудад танин мэдүүлэх сурталчилах
  • Гишүүн байгууллагуудын хөгжлийн бодлого стратеги төлөвлөгөөнд нь тусгагдсан технологийн шинэчлэлийн болоод хөрөнгө оруулалт санхүүгийн төсөл хөтөлбөрүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, Олон улсын чанарын удирдлагын болоод хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээний болон зөвлөх үйлчилгээг зохион байгуулах
  • Салбарын мэргэжлийн стандарт боловсруулах, зэрэг дэв тогтоох, магадлан итгэмжлэх, тусгай зөвшөөрөл олгох, мэргэшлийн сургалтыг явуулах
  • Төрийн байгууллагатай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцогч байх чиглэл барьж ажиллах
  • Гишүүн байгууллагууддаа зориулсан ажиллах хүчний, барилгын ажил, засвар үйлчилгээний болон хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийн, зөвлөх зуучлах үйлчилгээний мэдээлэлийн сан бүрдүүлэх ашиглах үйл ажиллагааг эрхлэн явуулах бүтэц зохион байгуулалтыг бий болгож ажиллах