МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Барилгын байгууллагын удирдлагын тогтолцооны сургалт

 

Байгууллагын удирдлагын тогтолцооны сургалтын зорилго

Барилгын байгууллагын үйл ажиллагааг Монгол улсын эдийн засаг, барилгын салбарын онцлогт тохирсон энгийн бөгөөд үр ашигтай удирдлагын аргачлалаар зохион байгуулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

 

Байгууллагын удирдлагын тогтолцооны сургалтаас олж авах үр өгөөж

  • Барилгын байгууллагыг үйл ажиллагааг гадаад орчны өөрчлөлтөд уялдуулан удирдах арга барил эзэмшинэ,
  • Барилгын байгууллагын үйл ажиллагааны бүтцийг тодорхойлж, асуудлыг системтэйгээр шийдвэрлэж сурна,
  • Барилгын байгууллагад зайлшгүй байх шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулах мэдлэг, дадал эзэмшинэ,
  • Барилгын байгууллага болон төслийн уялдаа холбоог үр ашигтай ханган ажиллах арга барилыг эзэмшинэ,
  • Барилгын байгууллагын ажилчдын хандлагыг төлөвшүүлэх зарчмыг эзэмшинэ,
  • Удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах замаар байгууллагын амжилтыг нэмэгдүүлэх мэдлэгтэй болно.

 

Сургалтын арга зүй

Тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч, зөвлөхүүд  практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдгаараа онцлогтой.

  • Танилцуулга хичээл
  • Багийн хэлэлцүүлэг ба багийн ажил
  • Дасгал, кейс, видео хичээл

Байгууллагын оффис дээр очиж сургалт орох боломжтой.

 

Байгууллагын удирдлагын тогтолцооны сургалтад хэн хамрагдах вэ?

Байгуулагдаад 1-10 хүртэлх жил болж буй жилд дунджаар 1-с дээш барилгын ажилд оролцдог, хэрэгжүүлдэг барилгын байгууллагын бүх түвшний менежерүүд болон инженер техникийн ажилчид

 

Сертификат

Байгууллагын нэр дээрх сургалтад хамрагдсан батламж олгоно.

Байгууллагын удирдлагын тогтолцооны сургалтын хөтөлбөр




Сургалтын танилцуулгыг энд дарж татаж авна уу.