МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Мэдээ, мэдээлэл

ХОЛБООНЫ АНХНЫ МЭДЭЭЛЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


"МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО" гишүүддээ зориулсан мэдээллийн анхны уулзалтаа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд холбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд оролцож салбарын болон барилгын гүйцэтгэгч байгууллагуудын өмнө тулгамдаад буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар харилцан санал бодлоо хуваалцлаа. Мөн уулзалтаар холбооны үйл ажиллагааны цаашдын зорилго, стратеги төлөвлөгөөний талаар танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүн байгууллагуудад мэдээлэл өглөө. Холбооны ерөнхийлөгчийн санал болгосноор гишүүн байгууллагууд дотоодын болон олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр бие даан ажиллах чадамжтай болохын тулд "ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО"- төсөл хөтөлбөрийг холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр боллоо.