МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Барилгын технологи, зохион байгуулалтын сургалт

 

Барилгын технологи, зохион байгуулалтын сургалтын зорилго

Барилгын байгууллагын үйл ажиллагааг Монгол улсын эдийн засаг, барилгын салбарын онцлогт тохирсон энгийн бөгөөд үр ашигтай удирдлагын аргачлалаар зохион байгуулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

 

Барилгын технологи, зохион байгуулалтын сургалтаас олж авах үр өгөөж

  • Хэрэгжүүлж буй төсөлд тулгамдсан асуудлуудыг тогтолцоогоор нь шийдвэрлэх арга барилыг эзэмшинэ,
  • Барилга угсралтын ажил болон түүхий эд материалд хяналт тавих, нэгдсэн зохион байгуулалт хийх туршлагатай болно,
  • Барилга угсралтын төслийн технологийн бичиг баримтуудыг боловсруулах, хөтлөх, баталгаажуулах ур чадвар эзэмшинэ,
  • ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулах мэдлэгийг эзэмшинэ.

 

Сургалтын арга зүй

Тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч, зөвлөхүүд  практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдгаараа онцлогтой

  • Танилцуулга хичээ
  • Багийн хэлэлцүүлэг ба багийн ажил
  • Дасгал, кейс, видео хичээл

Барилга угсралтын төслийн талбай дээр очиж сургалт явуулах боломжтой.

 

Барилгын технологи, зохион байгуулалтын сургалтад хэн хамрагдах вэ?

Барилга угсралтын төсөлд томилогдон ажиллаж буй инженер техникийн ажилчдаас бүрдсэн төслийн баг хамт олон

 

 

Сертификат

Байгууллага болон төслийн багийн нэр дээр сургалтад хамрагдсан тухай батламж олгоно.

Барилгын технологи, зохион байгуулалтын сургалтын хөтөлбөр







Сургалтын танилцуулгыг энд дарж татаж авна уу.