МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Мэдээ, мэдээлэл

МАНАЙ ХОЛБООНЫ ГИШҮҮН “ДЕЛЬТА КОНСТРАКШН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ “АЛТАН ГАДАС” ОДОН ХҮРТЛЭЭ


Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, “Дельта Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Эрдэнэчимэгийн хөдөлмөр, амжилт бүтээлийг үнэлэн "Алтан гадас" одонгоор шагнасан билээ. 
Барилгын салбарт тасралтгүй 20 гаруй жилийнхээ хөдөлмөр бүтээлийг зориулж 70 гаруй барилга обьектийг биечлэн удирдан барьж ашиглалтад оруулсан Ж.Эрдэнэчимэг захиралын шагналыг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Ерөнхийлөгч Б.Жүгдэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гардуулсан юм.