МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

  • Монголын Барилгын ГYйцэтгэгч
    Байгууллагуудын Холбоо

    БРИГАДЫН ДАРГА,
    ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ
    СУРГАЛТ

Сургалтын зорилго:

Барилгын үйлдвэрлэлд ажиллаж байгаа бригадын дарга, даамлуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалтын талаар үндсэн мэдлэг олгох, шинэ материал, тоног төхөөрөмжийг танилцуулах, хүнтэй ажиллах арга барилд сургах

Сургалтаас олж авах үр өгөөж:

  • Менежментийн шинэ арга барилтай танилцана.
  • Өөрт байгаа удирдах арга барилаа танина.
  • Алдаатай ойлголтуудаа засна.
  • Багийн гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах талаар үнэтэй зөвлөмж аргачалалыг олно.
  • Байгууллага дээрээ бүтээлч соёлыг бүрдүүлэхийн тулд санал санаачлагыг хэрхэн өрнүүлэх талаар судлана.
  • Барилгын бригадын ХАБЭА-ийн удирдлага, зохион байгуулалттын талаарх мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Сургалт хийх арга зүй:

Тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч, зөвлөхүүд  практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдгаараа онцлогтой.
  • Танилцуулга хичээл
  • Багийн хэлэлцүүлэг ба багийн ажил
  • Дасгал, кейс, видео хичээл

Сургалтын хэн хамрагдах вэ?

Барилгын бригадын дарга нар, талбайн даамал

Ерөнхий сэдвүүд:

  • Бригадын дарга, даамлуудын мэргэшүүлэх сургалт
  • Барилгын үйлдвэрлэлийн технологийн сургалт
  • Хувь хүний хөгжлийн сургалт
  • Барилгын төслийн удирдлагын сургалт
  • ХАБЭА-ийн менежментийн тогтолцоо