МБГБХ-ны гишүүнээр элсэхийн ач холбогдол
- МБГБХ нь гишүүд болон барилгын гүйцэтгэгч байгууллагуудын хууль ёсны эрх ашгийг төлөөлөн, төр, засгийн байгууллагуудад салбарын болон гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй аливаа асуудлуудыг төр засгийн хэмжээнд нэгдсэн байдлаар хүргэн хамгаалуулах чиглэлээр холбооноос явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ өгөх, бизнесийн таатай орчин үүсгэх бодлого шийдвэрт хувь нэмрээ оруулах;
- Холбооноос зохион байгуулах гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх;
- Монголын бизнесийн орчны талаарх мэдээ, засгийн газар, нийслэл, орон нутаг, донор байгууллагуудын хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд авах мөн түүнд оролцох боломжтой;
- Олон улсын болон бүсийн уулзалт, хурал зөвлөгөөнд Холбоог төлөөлөх оролцох;
- Гадаад орны түншүүдтэй ажил хэргийн холбоо тогтооход дэмжлэг авах, хамтран ажиллах, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой;
- Хүний нөөцийн чадавхийг сайжруулах, байгууллагын чадамжийг нэмэгдүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг авах;
- Холбооны дэргэдэх салбар зөвлөл, клубээр үйлчлүүлж, хуулийн болон техникийн зөвлөгөө мэдээлэл авах;
- Холбооны гишүүдэд үзүүлдэг аливаа хөнгөлөлтүүдийг эдлэх зэрэг олон боломжууд нээгдэнэ.