МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Видео мэдээлэл

Шавардлагын ажил

   дэлгэрэнгүй

Бетон шал цутгах

   дэлгэрэнгүй

Барилгын мэргэшсэн инженерийн зэрэг олгох журам

"Мэргэшсэн инженер"-н зэрэг хамгаалах дарааллыг "БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ДАВТАН СУРГАЛТ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ"-н дагуу хураангуйлан хүргэж байна.

   дэлгэрэнгүй

“ДЕЛЬТА КОНСТРАКШН” ХХК ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ


“Дельта констракшн” ХХК чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй байдлын OHSAS 1800:2007 олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр болжээ. Монголын барилгын салбарт томоохон ерөнхий гүйцэтгэгчдийн тоонд ордог тус компани энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бүтээн байгуулалтын чанарт дэвшил гаргаж, бүтэц зохион байгуулалтын шинэ төвшинд хүрэх юм. Олон улсын хэмжээний эдгээр стандартуудыг нэвтрүүлэхийн тулд “Евро Сейфти Интернэшнл” ХХК-тай хамтран ажиллах гэрээг энэ сарын 22-нд үзэглэжээ.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Удирдах ажилтны зөвлөгөөн-2015


Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Ерөнхийлөгч Б.Жүгдэрийн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлагаас "Буянт-Ухаа 2" төслийн болон барилгын салбарын чиг хандлагын талаар сонирхох боломжтой юм.

Барилгын төслийн удирдлага, чанарын хяналт туршлага

Монголын барилгын инженерүүдийн холбоо /МБИХ/-ны 2015 оны уулзалт “Барилгын талбайн удирдлага, зохион байгуулалт, чанарын хяналт-Олон улсын туршлага” сэдвээр Монгол-Японы төвд болсон билээ. Япон, Солонгос, Тайвань, Флиппин зэрэг орны Барилгын инженерийн холбооны тэргүүн, зочид төлөөлөгч оролцсон уг уулзалтын үеэр Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат “Барилгын төслийн удирдлага, чанарын хяналт тушлага” сэдвээр тавьсан илтгэлийг хүргэж байна.