МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Барилгын ахлах инженерийн сургалт

 

Барилгын ахлах инженерийн сургалтын зорилго

Инженерийн мэргэшлийг барилгын ажлын төлөвлөлт, хяналтын ур чадваруудыг эзэмшүүлэх замаар дээшлүүлж, төсөл ахлан ажиллах дадлага, туршлага олгох.

Барилгын ахлах инженерийн сургалтаас олж авах үр өгөөж

  • Барилга угсралтын ажлыг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авах зарчим, аргачлалыг эзэмших,
  • БУА-н график төлөвлөгөөг Microsoft project программаар боловсруулах, шинэчлэх, нөөцийн хуваарилалт хийх ур чадварыг эзэмших,
  • Барилгын төсөлд ХАБЭА-н хууль тогтоомжийг мөрдөн, аюул осолгүй ажиллах тогтолцоог бүрдүүлэх аргачлалыг эзэмших,
  • Төвөгшилтэй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй тэргүүн туршлагатай танилцаж, тооцооллын болон технологийн үндсэн зарчмуудыг ойлгох

 

Сургалтын арга зүй

Тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч, зөвлөхүүд  практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан, сонирхолтой хэлбэрээр зааж, удирдан явуулдгаараа онцлогтой.

  • Танилцуулга хичээл
  • Багийн хэлэлцүүлэг ба багийн ажил
  • Дасгал, кейс, видео хичээл
  • Талбайн танилцах аялал

 

Барилгын ахлах инженерийн сургалтанд хэн хамрагдах вэ?

Мэргэжлийн дипломоо гардаж аваад 3-с дээш жил ажиллаж буй барилгын бүтээц, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол зэрэг төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээрх инженерүүд

Сертификат

Тус сургалт нь мэргэшсэн инженерийн зэрэг хамгаалахад цуглуулсан байх шаардлагатай байдаг сургалтын багц цагийн албан ёсны гэрчилгээг олгоно.



Сургалт зохион байгуулах хуваарийг энд дарж харна уу. 

СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.