МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Барилгын шинэ инженерийн сургалт


Барилгын шинэ инженерийн сургалтын зорилго

Мэргэжлийн дипломоо гардаж аваад удаагүй инженерт барилга угсралтын технологийн талаарх шалгарсан туршлагыг эзэмшүүлэх замаар богино хугацаанд практикийн дадлага олгох

 

Барилгын шинэ инженерийн сургалтаас олж авах үр өгөөж

  • Барилгын норм, дүрэм, стандартын агуулгыг ойлгох,  тэдгээрийг оновчтойгоор ашиглаж сурах,·           
  • Барилга угсралтын технологийн горим, дэс дараалал талаарх анхан шатны практик туршлага эзэмших,
  • Технологийн бичиг баримт цэгцтэй, үр бүтээмжтэйгээр хөтлөх аргачлалыг эзэмших,
  • Орчин үеийн харилцааны бичиг баримтыг өдөр тутмын тайлан, талбайн зааварчилгаа, мэдээлэх хуудас зэргийг ашиглаж, боловсруулж сурах,
  • Барилгын материал, түүхий эдийг шалгаж, хүлээн авах, хадгалах сайн туршлагыг эзэмших,

 

Сургалтын арга зүй

Тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч, зөвлөхүүд  практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдгаараа онцлогтой.

  • Танилцуулга хичээл
  • Багийн хэлэлцүүлэг ба багийн ажил
  • Дасгал, кейс, видео хичээл

 

Барилгын шинэ инженерийн сургалтад хэн хамрагдах вэ?

Мэргэжлийн дипломоо гардаж аваад 0-2 жил ажиллаж буй барилгын бүтээц, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол зэрэг төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээрх инженерүүд

 
Бонус

Тус сургалт нь мэргэшсэн инженерийн зэрэг хамгаалахад цуглуулсан байх шаардлагатай байдаг сургалтын багц цагийн албан ёсны гэрчилгээг олгоно.

Сургалтын танилцуулгыг энд дарж татаж авна уу. 

Сургалт зохион байгуулах хуваарийг энд дарж харна уу. 

СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.