МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Мэдээллийн уулзалт

Энэ үйлчилгээний зорилго нь гишүүн байгууллагуудыг төрийн ба төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд, бизнесийн байгууллагууд, зөвлөхүүдтэй уулзуулж, төрөөс баримталж буй бодлого чиглэл, барилгын дүрэм журам, тэдгээр байгууллагын хийж байгаа ажил, үйлчилгээтэй танилцуулах, хэрхэн хандаж үйлчилгээ авах, засгийн газар, нийслэл орон нутаг, донор байгууллагын томоохон мега төслүүдийн талаарх мэдээлэлтэй болгохоос гадна барилгын гүйцэтгэгч байгууллагуудын өөрсдийнх нь бодол санаа, дуу хоолойг холбогдох хүмүүст илэрхийлэх боломжийг бүрдүүлэхэд оршино.
  • Гишүүдийн цаг, зардлыг хэмнэх
  • Шинэ боломжуудыг олж мэдэх
  • Цаг үеийн шинэ мэдээллийг гишүүдэд шуурхай хүргэх
  • Хэрэгцээт мэдээллийг авах боломжийг гишүүдэд олгох
  • Гишүүд өөрт тулгамдсан асуудалдаа хариулт авах

Мэдээллийн уулзалтын төрлүүд

  • Шинэ техник, технологи, санхүүжилт, бизнесийн боломж, засгийн газар, нийслэл орон нутаг, донор байгууллагын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрий тухай мэдээ, мэдээлэл өгөх зорилготой уулзалт
  • Барилгын салбарын хууль, эрх зүй, тогтоол шийдвэр, тушаал, норм дүрэм, стандарт шаардлага, мэргэжлийн хяналт зэрэг асуудлаар мэдээлэл өгөх, Барилгын байгууллагуудын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал санаачлага гаргах уулзалт
  • Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагын тогтолцоо, компаний засаглалыг сайжруулах, Төслийн удирдлага, ИСО 9001:2015, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулах уулзалт
  • Гишүүн байгууллагуудын тэргүүн туршлагаа түгээх, мэдлэг хуваалцах уулзалт