МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Барилгын зөвлөх үйлчилгээ

Бид салбартаа төдийгүй улс орондоо бүтээл зүтгэлээрээ тод томруун ялгарах орчин үеийн удирдлага зохион байгуулалттай, тэргүүний техник технологитой, олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах чадамж бүхий дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын гүйцэтгэгч байгууллагуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахын тулд бизнесийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээг гишүүддээ хүргэнэ.

Барилгын зөвлөх үйлчилгээ БЗҮ нь захиалагчийн хүсэлтээр:

  • Барилгын мэргэжлийн зөвлөгөө
  • Захиалагчийн хяналтын үйлчилгээ
  • Зураг төсөл, төсөв
  • Барилга угсралт орон сууц, оффис, үйлдвэр, үйлчилгээ
  • Амины орон сууц, хаузны барилга угсралт
  • Гадна цахилгаан хангамж
  • Гадна цэвэр, бохирын шугам сүлжээ
  • Гадна тохижилт г.м барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос мэргэжлийн туршлагатай компаниуд бодит үнэлгээгээр богино хугацаанд чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгөх юм.