МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэдийгээр мэдээллийн эрин зууны үе эхэлж, нээлттэй олон сувгаар маш олон төрлийн мэдээлэл цацагдаж байгаа ч барилгын гүйцэтгэгч байгууллагуудад бодит, үнэн зөв, шинэ мэдээлэл байнга л хэрэгцээтэй хэвээр байгаа. Түүнчлэн мэдээлэл олж авах эх үүсвэр хүн бүрт хүртээмжтэй бус, хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байх, барилгын байгууллагууд цаг зав багатайгаас мэдээллээс хоцрох байдал тохиолддог бөгөөд мэдээлэл дутмагаас хүмүүс аливаа сайн боломжийг алдах, мэдэхгүй өнгөрөх, цаг алдах, бизнесийн боломжийг алдах мөн бизнесийн эрсдэлд учрах зэргээр бэрхшээлтэй тулгардаг.