МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Холбооны бүтэц


ЗАХИРГАА, САНХҮҮ УДИРДЛАГЫН АЛБА

МБГБХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, удирдлагын чиг үүргээр хангах, зохион байгуулах, хяналт тавих, санхүү, хөрөнгө оруулалт, хууль, эрх зүй гэрээ хэлцэл зохицуулах үндсэн чиг үүрэг бүхий алба юм.
  • ТУЗ-өөс гаргасан үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих
  • Холбооны стратеги төлөвлөлттэй уялдуулан санхүүгийн бодлогыг тодорхойлох
  • Холбооны төсөв, гүйцэтгэлийн тайлан, мэдээг тайлагнах чиглэлээр гишүүн компаниудад үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих, Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу зохион байгуулж, хөтөлж явуулах
  • Хүний нөөцийн нэгдсэн удирдлагаар хангах, сургалт судалгаа явуулах
  • Холбооны нийгмийн бодлогыг тодорхойлж, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх
  • Холбооны бичиг баримт, архивын асуудал, хууль эрх зүй, гэрээ хэлцэлийн асуудлуудыг хариуцан ажиллах

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ, СУДАЛГАА ХӨГЖЛИЙН АЛБА

МБГБХ-ны гишүүн байгууллагуудын хүрээнд сургалтын хэрэгцээг тодорхойлж, барилгын үйлдвэрлэлийн менежментийн бодлого, мэргэжил дээшлүүлэх сургалтууд, барилгын чиглэлийн судалгаа шинжилгээ, төслийн тооцоо, тэргүүн туршлагын сүлжээ бий болгох зэрэг ажлуудыг зохицуулах үндсэн чиг үүрэг бүхий алба юм.
  • Гишүүн байгууллагуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын бодлого тодорхойлох, хөтөлбөр боловсруулах
  • Барилгын менежментийн сургалт, судалгаа хийх
  • Инженер, техникийн ажилтнууд болон мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулах
  • Гишүүн байгууллагуудын тэргүүн туршлагыг түгээх Тэргүүн туршлагын сүлжээ бий болгох
  • Барилгын чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг байгууллага, зөвлөх инженер, доктор профессоруудтай хамтран ажиллах

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ГҮЙЦЭТГЭЛИЙН АЛБА

Гишүүн Байгууллагуудыг урт дунд хугацаанд найдвартай ажлаар хангагдсан байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд гишүүн байгууллагуудын компаний засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтэний ур чадварыг дээшлүүлэх, шинэ технологи, инноваци, ноу хауг нэвтрүүлэх, нутагжуулах тогтолцоог бүрдүүлэхийн тулд олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий алба юм.
  • Засгийн газар, нийслэл орон нутгийн , хувийн хэвшил болон донор байгууллагуудын төслүүдийн талаар судалгаа шинжилгээ хийж, гишүүн байгууллагуудад мэдээллэх
  • Олон улсын стандартад нийцсэн төслийн удирдлага, зохион байгуулалтын системийг бий болгох
  • Урт, дунд хугацааны төсөл бичих, төслийн үр ашгийн судалгаа, шинжилгээ хийх
  • Холбоон дээр болон гишүүн байгууллагууд дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулах
  • Төслийн үе шатны ажил бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн мэдээллийн системээр тайлагнах
  • Холбооноос хэрэгжүүлж байгаа төслийн аюулгүй ажиллагаа, чанар, төлөвлөгөөт графикийг хангуулж, хянаж ажиллах
  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх, стандартжуулах
  • Гишүүн компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгож, хөгжүүлэх

ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА, ГИШҮҮНЧЛЭЛИЙН АЛБА

МБГБХ-ны гадаад, дотоод хамтын ажиллагаа, харилцааг удирдан зохион байгуулах, гишүүнчлэлтэй холбоотой бүх асуудлыг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэг бүхий алба юм.
  • МБГБХолбоо нь гадаад харилцаагаа өргөжүүлж олон улсын болон Азийн Контракторуудын Холбоонд гишүүнээр элсэж олон улс бүс нутагт Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх улмаар хамтарсан төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах
  • Гадаад, дотоод гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, холбооны үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд таниулах
  • Гишүүн байгууллагууддаа зориулсан ажиллах хүчний, барилгын ажил, засвар үйлчилгээний болон хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийн, зөвлөх зуучлах үйлчилгээний мэдээлэлийн сан бүрдүүлэх ашиглах үйл ажиллагааг эрхлэн явуулах бүтэц зохион байгуулалтыг бий болгож ажиллах
  • Сургалт, судалгаа төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга хийх, энтертайнмент үйл ажиллагааг хариуцан ажиллах
  • Гадаад улс орны ижил төстэй үйл ажиллагаатай барилгын гүйцэтгэгч байгууллагууд дээр туршлага судлах аян зохион байгуулах, мэргэжилтэй ажилтнууд бэлтгэн гадаадын зах зээл дээр гаргах хөдөлмөр жуучлалын ажлыг зохион байгуулах