МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

"Төслийн удирдлага - Microsoft Project программын практик хэрэглээ" сургалтын танилцуулга

Сургалтын зорилго

Төслийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн хяналтыг мэргэжлийн программ хангамж ашиглан,  үр бүтээмжтэйгээр зохион байгуулахад салбарын мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх.

Давуу тал

  • Хүссэн газраасаа, дуртай үедээ суралцах,
  • Мэргэшсэн инженерийн сонгон суралцах хичээлийн багц цаг тооцуулах,
  • Сургалтын бүртгэлээ баталгаажуулаад шууд хамргадах,
  • Орчин үеийн менежерийн түвшний ур чадварыг эзэмших,
  • Илүү зохион байгуулалттай, хурдан гүйцэтгэлтэй мэргэжилтэн болно. 
  • Гарын авлага, дасгал ажлын файл дагалдана.

Монгол Улс, Оросын Холбооны Буриад Улсын гавьяат барилгачин, МБГБХолбооны Ерөнхийлөгч Б.Жүгдэр танд зөвлөж байна. 


Сургалтын үр дүн

  • Төслийн цаг хугацааны төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд боловсруулах,
  • Төслийн ажиллах хүч, туслан гүйцэтгэгчид болон машин, механизм зэргийн ажил, үүргийн хуваарилалт, санхүүгийн төлөвлөлтийг график төлөвлөгөөтэй нягт уялдуулан боловсруулах,
  • Төслийн гүйцэтгэлийг хянах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авахтай холбоотой мэдлэгийг эзэмшинэ.


Сургалтын хөтөлбөр

Хичээлийн нэр

Видео хичээлийн үргэлжлэх хугацаа

Даалгавар 

(Дасгал ажлын файл ашиглах)

1. MS Project программ ашиглаж эхлэх 

20минут 10минут
2, MS Project дээр ажил гүйцэтгэх төлөвлөгөө гаргах 100 минут 60 минут
3, MS Project дээр хүн хүч, машин механизм, санхүүгийн төлөвлөгөө гаргах 90 минут 60 минут
4. MS Project дээр төслийн мэдээллүүдийг харах, нэмэлт мэдээлэл оруулах 20 минут 10 минут
5. MS Project дээр төслийн төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох 60 минут 40 минут
6. MS Project-г олон төслүүд дээр зэрэг ашиглах 30 минут 10 минут
7. MS Project дээр цаг хугацааны хүснэгт /Timeline/-тай ажиллах 20 минут 10 минут
8. MS Project дээр мэдээллүүдийн загвар, форматын тохиргоо хийх 30 минут 10 минут
9. MS Project-с төслийн тайлангуудыг бэлтгэж гаргах 50 минут 30 минут
10.MS Project-с хэвлэх 15 минут 10 минут
НИЙТ 7 цаг 4 цаг


           

Сургалт явуулах хэлбэр:

Онлайн буюу интернет орчинд явагдах тул сургалтад суухын тулд интернеттэй холбогдсон байх шаардлагатайг анхаарна уу! Урьдчилан бэлдсэн видео хичээлүүдийг манай сайтаар дамжуулж үзэх ба гарын авлага, дасгал ажлын файлыг ашиглан суралцана.  

Зааварлагч багшийн танилцуулга:

Энд дарж үзнэ үү! 

Сургалтад хэн хамрагдах вэ?

Барилгын салбар болон бусад салбарт ажиллаж буй төслийн менежер, инженер техникийн ажилтнууд

Сертификат

Барилгын салбарын мэргэшсэн инженерийн сонгон судлах 2 багц цаг тооцох сертификат олгоно. Сургалтад хамрагдагч нь өөрийгөө бэлэн болсон гэж үзсэн үедээ (сургалт эхэлснээс 2 хоногоос 3 сарын дараа) онлайнаар 20 асуулт бүхий тест бөглөн, 80-с дээш хувьтай зөв хариулж сертифик авна. Тестийн асуулт нь сургалтын гарын авлагад үндэслэх ба шалгалтыг хэдэн ч удаа өгч болно. 

Төлбөр: 
1 сарын нэвтрэх эрх 90 000₮
2 сарын нэвтрэх эрх 110 000₮
3 сарын эрх 120 000₮