МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Мэдээ, мэдээлэл

Онлайн сургалт

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо нь "Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох" үйл ажиллгааны хүрээнд явуулж буй сургалтаа онлайн системд бүрэн шилжүүллээ.
Ингэснээр тухайн суралцагч орон зай,цаг хугацаа үл хамааран мэргэжлийн багц цаг тооцуулах сургалтад хамрагдах боломжтой болж байна.

   дэлгэрэнгүй

“Барилгын Мэргэшсэн Инженер”-н 2019 оны 10-р сарын сургалт

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооноос албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг Барилгын мэргэшсэн инженерийн багц цаг олгох 10-р сарын сургалтын бүртгэл явагдаж байна.

   дэлгэрэнгүй

Барилгын салбарын инженер, ажилтны мэргэшлийн хүрээ

Барилгын салбарын ажилтаны мэргэшлийн хүрээг "Барилгын салбарын мэргэжилтний давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрмийн 1 дүгээр хавсралт"-т тодорхойлсон байдаг.

   дэлгэрэнгүй

Мэргэшсэн инженер болон Мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг сунгах, олгох 2019 оны шалгалтын ерөнхий төлөвлөгөө

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн дүрэм”-ийн 3.2.4 дэх заалт, 3.3 дахь хэсэг, “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалт авах 2019 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2. Төлөвлөгөөний дагуу шалгалтыг зохион байгуулахыг “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл"- ийн Ажлын алба /М.Батбаатар/-нд даалгасугай.

   дэлгэрэнгүй

Барилгын мэргэшсэн инженерийн сургалт 2019

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо нь Барилгын мэргэшсэн инженерийн сургалтыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны гишүүн байгууллагууд болон нийт барилгын гүйцэтгэгч байгууллагуудын хамт олон Та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэе.

   дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСАД БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

   дэлгэрэнгүй

Ц.ЭРДЭНЭБАТ: ЦААШДЫН ЗОРИЛТ МААНЬ ОЛОН УЛСЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ГҮЙЦЭТГЭХ

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг үүсгэн байгуулагч, тус корпорацийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбаттай хийсэн ярилцлага

   дэлгэрэнгүй

ХОЛБООНЫ АНХНЫ МЭДЭЭЛЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО" гишүүддээ зориулсан мэдээллийн анхны уулзалтаа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд холбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд оролцож салбарын болон барилгын гүйцэтгэгч байгууллагуудын өмнө тулгамдаад буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар харилцан санал бодлоо хуваалцлаа. Мөн уулзалтаар холбооны үйл ажиллагааны цаашдын зорилго, стратеги төлөвлөгөөний талаар танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүн байгууллагуудад мэдээлэл өглөө. Холбооны ерөнхийлөгчийн санал болгосноор гишүүн байгууллагууд дотоодын болон олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр бие даан ажиллах чадамжтай болохын тулд "ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО"- төсөл хөтөлбөрийг холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр боллоо.

   дэлгэрэнгүй

"БАРИЛГЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД" СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙН УУЛЗАЛТ БОЛНО


   дэлгэрэнгүй